Эрхэм зорилго, зорилт

Бидний уриа: “Далай руу, дэлхий рүү, Ирээдүй рүү”

        Эрхэм зорилго: Үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болж Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайн найдвартай гарцаар саадгүй тээвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх

        Алсын хараа: Эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц байгаль орчинд ээлтэй далайн тээврийн салбарыг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэх

        Олон Улсын Далайн Байгууллагаас 2016 оны 11 дүгээр сард хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд 2018-2021 он хүртэл тус тогтоолын хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна.

        Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоол /татаж авах/

        Түүнчлэн ”Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 5.3.1-ийн Стратегийн зорилт 6-д “Далайн болон усан замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт хийх таатай орчинг бүрдүүлж, үйл ажиллагааг нь өргөтгөнө: усан замын тээврийг хөгжүүлж, орчин үеийн хөлөг онгоцтой болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих; Монгол Улс далайн боомт түрээсэлж, далайд гарцтай болж, хөлөг онгоцны бүртгэлийг бие дааж хийдэг болох“, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.117-д “Далайн тээвэр, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, дотоодын гол, мөрөн нууруудад байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын аюулгүй усан замын тээврийг хөгжүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтуудыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

        Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого /татаж авах/

        Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /татаж авах/