"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИВ

САЙНШАНД. /2025.06.06/ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байрлах “Ахмадын сувилал”-ын талбайд 200 ширхэг мод тарилаа.

Тус ажлын хүрээнд говийн бүс нутагт ургадаг шар хуайс, хайлаас зэрэг модыг сонгон тарилаа. Энэхүү үйл ажиллагаа нь говийн бүс нутгийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм.

Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр энэ үеэр хэлэхдээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй оролцож ирснээ онцлоод, олон улсын далайн байгууллагад нэгдсэний бэлгэдэл болгон 2030 он хүртэл нийт 1996 ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байгааг дурдав.

Цаашид Далайн захиргаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн бодлогыг тууштай дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ