УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЯВАГДАНА

УЛААНБААТАР. /2025.06.06/. - Монгол Улсын Далайн захиргаанаас 2025 оны зургаадугаар сараас эхлэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг улс даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ДАРААХ ГАЗРУУДАД ХУВААРИЙН ДАГУУ ЯВАГДАНА:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон (Хөвсгөл нуур): VI/05–14

Улаанбаатар хот (Туул, Тэрэлж гол): VI/11–12

Архангай аймаг (Өгий нуур): VI/15–29

Хөвсгөл аймаг (Тэнгис–Шишгэдийн бэлчир): VI/15–18

Сэлэнгэ, Булган аймаг (Хантай): VI/19–24

Увс, Баян-Өлгий, Архангай аймаг (Хяргас, Толбо, Тэрхийн цагаан нуур): VI/25–VII/08

Дорнод аймаг (Буйр нуур): VII/23–29

ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ ХЭРЭГСЛҮҮД:

  • Ажил, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй усан онгоц, катер, завь,
  • Ахуйн (спорт) болон тусгай зориулалтын усан тээврийн хэрэгсэл,
  • Импортоор оруулж ирсэн боловч хөвөлтөд гараагүй хэрэгслүүд,

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Үзлэгийн төлбөр төлсөн баримт (2019 оны ЗГ-ын 284 дүгээр тогтоол)
  • Даатгалын баримт (Усан замын тээврийн тухай хуулийн 17-р зүйл)
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хувийн хэрэг

ТАЙЛБАР: Эзэмшигч солигдсон тохиолдолд “E-Mongolia” порталаар дамжуулан шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

ШАЛГАХ ЗҮЙЛС: Усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, зориулалт, нэмэлт аюулгүй байдлын тоног төхөөрөмж (аврах хантааз, галын хор, ослын дохио, эмийн сан гэх мэт).

НӨХӨЖ ҮЗЛЭГ ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ ТУЛ ТОГТООСОН ХУГАЦААНД ХАМРАГДАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

ЛАВЛАХ УТАС: 51-261489, 7013-4802

 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ