ДАЛАЙН ЗАХИРГАА, ХӨЛӨГ ОНГОЦ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБООТОЙ ДАЛАЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

УЛААНБААТАР /2025.06.03/ - Монгол Улсын Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөлөг Онгоц Эзэмшигчдийн холбоо хооронд далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийг чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн олон талын мэдээлэл солилцох боломж нээгдэж байна.

БНСУ-ын Хөлөг Онгоц Эзэмшигчдийн холбоо нь “HMM”, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Кореа шиппинг” зэрэг нийт 155 гишүүн байгууллагыг нэгтгэсэн бөгөөд их далайд болон эрэг орчмын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.

Дашрамд дурьдахад, БНСУ нь дэлхийд далайн тээврээр дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг далайн тээврийн томоохон улс юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ