АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ДАЛАЙН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

БНХАУ-ын Фүжоу хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн бүс нутгийн Далайн аюулгүй байдлын дарга нарын 24 дэх удаагийн зөвлөгөөнд (АФОМСА) Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Далайн захиргааны төлөөлөгчид “Далайн дээрмийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээ, сургамж” болон “Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн хоёр үндсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү илтгэлүүд нь бүс нутгийн далайн аюулгүй байдлыг сайжруулах, хууль бус үйл ажиллагааг бууруулах чиглэлээр Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байв.

АФОМСА-гийн энэ удаагийн хурал нь бүс нутгийн далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтыг нэгтгэх чухал арга хэмжээ болсон юм.

Ташрамд дурдахад, АФОМСА нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь далайн салбарын томоохон олон улсын байгууллагын нэг юм. Монгол Улсын Далайн захиргаа тус байгууллагын үйл ажиллагаанд 2017 онд анх ажиглагчаар оролцож, 2018 онд албан ёсны гишүүн элссэн.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ