Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа болон Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдав

Монгол Улсад “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв” 2013 оны эхээр албан ёсоор байгуулагдсан нь манай улсад анх удаа Олон улсын байгууллагын төв офисс үйл ажиллагаагаа явуулах болсон түүхэн гэж хэлж болох ач холбогдолтой үйл явдал юм. Олон улсын байгууллагын төвүүд ихэнхдээ Ази, Европийн өндөр хөгжилтэй орнууд, АНУ зэрэгт байрлаж өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг. (Жишээ нь далайн олон улсын байгууллагын төв Лондон хотноо, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв офисс мадрид хотноо байрладаг г.м.)

Олон Улсын судалгааны энэхүү төвийг Монгол Улсад, Улаанбаатар хотноо байршуулахыг далайд гарцгүй статус бүхий орнуудын зүгээс дэмжиж саналаа өгсөн явдал нь манай Улсын нэр хүнд, эдгээр улсуудын дунд эзлэж буй байр суурийг илтгэн харууллаа гэж бид үзэж байгаа. Иймээс Монгол Улсын Далайн захиргаа – далайд гарах гарцыг бий болгохын төлөө ажиллаж буй төрийн байгууллага болохын хувьд энэхүү Олон Улсын төвийг дэмжиж хамтран ажиллахаар шийдвэрлэж хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулав. Энэхүү Санамж бичгийн хүрээнд далайд гарцгүй орнуудад тулгардаг хүндрэлийг өөрийн орны жишээн дээр тодорхойлон харуулах, далайд гарцгүй бусад орны туршлагаас судлах, нийтлэг бэрхшээлтэй асуудлуудад дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг томъёолох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Судалгааны төвөөс боловсруулан гаргах зөвлөмж нь далайд гарцгүй орнуудад тулгамдаж буй асуудлыг холбогдох түвшинд хэлэлцүүлэх, нааштай шийдвэр гаргуулахад нөлөөлөх гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна. 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ