Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Хууль тогтоомж хариуцсан ахлах мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй;
  • Мэргэшил нь хүний нөөцийн удирдлага;
  • Хууль зүйн салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу талтай;
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай;
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай;
  • Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх;
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төвийн 900 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаяг.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ