Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Хүний нөөц, эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Дээд
  • Эрх зүйч, хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
  • Албан хэрэг хөтлөлтийн стандарт бүрэн эзэмшсэн байх
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан болон эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, хүнтэй харилцах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх.   

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2024 оны 08 дугаар сарын 23ы өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төвийн 900 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаяг.

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ