ДЭЛХИЙН ДАЛАЙН ӨДӨР

НҮБ-ын Олон улсын далайн байгууллагаас баталсан “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” конвенц (MARPOL)-ын 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Дэлхийн далайн өдрийг 2023 онд “MARPOL-ын 50 жил – бидний үүрэг амлалт үргэлжилсээр” уриан дор зарлан энэ 09 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэх гэж байна.

Далайн байгаль орчныг хамгаалах талаар ОУДБ-аас баталсан олон улсын гэрээ, конвенцуудын нэг болох “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” конвенц (MARPOL) нь далайг газрын тос, химийн хортой шингэн ба аюултай бодис, лаг шавар, хог хаягдал болон агаарын бохирдол зэрэг хөлөг онгоцноос үүдэлтэй бохидлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийж, байгаль орчин, хүний болон далайн амьд организмуудад аюул учруулахаас сэргийлэн хамгаалах, тэнгис далайн баялгыг зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэн улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

“Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” конвенц (MARPOL)-ын 50 жилийн ойн хүрээнд явагдаж буй хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд нь далай тэнгисийг хамгаалах талаарх ОУДБ-ын үйл ажиллагааг дараагийн шатанд гаргахад чиглэгдэж байгаагийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далайн тэнгисийн нөөцийг хамгаалах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт холбоотой юм.

Дэлхийн далайн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд ОУДБ-аас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Норвег Улстай хамтран энэ 09 дүгээр сарын 28-ны өдөр Лондон хотноо “Инновацын форум 2023” арга хэмжээг биечлэн болон цахимаар зохион байгуулах гэж байна. Уг форумаар байгаль орчны өнөөгийн үзүүлэлтүүд, усан онгоцны хуванцар хог хаягдлыг багасгах, хөлөг онгоцны түлшний үйлдвэрлэлийн инновацийг дэмжих, далайн салбарыг нүүстөрөгчөөс ангижруулах, ногоон санхүүжилтийг нэвтрүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн энэ жилийн уриаг сурталчлах зорилгоор 28-ны өдрийн орой нь ОУДБ-ын төв байрыг усан цэнхэр өнгөөр гэрэлтүүлэн гишүүн орнууд, ОУДБ-тай хамтран ажилладаг Засгийн газрын болон олон нийтийн байгууллагуудыг мөн түүхэн дурсгалт газруудаа гэрэлтүүлэхийг уриалж, далайн салбартай холбоотой хүн бүхнийг Твиттер, Инстаграм, Фэйсбүүк, ЛинкедИн зэрэг нийгмийн сүлжээнд #WorldMarineDay гэсэн хаштагийг ашиглан ОУДБ-ыг дурдаж энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсчээ.

“Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” конвенц (MARPOL) болон 2023 оны Дэлхийн далайн өдрийн тухай мэдээллийг дараах (https://www.imo.org/.../ConferencesMeetings/Pages/Marpol.asp), (https://www.imo.org/.../Pages/World-Maritime-theme-2023.aspx) холбоосоор орж үзэх боломжтой болно.
#worldmarineday #IMO #MARPOL 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ