“Усан зам, далайн тээвэрчдийн өдөр”-ийн баярын мэндийг салбарын нийт албан хаагчиддаа хүргэе!

Далайн болон усан замын тээврийн салбарын үйл ажиллагаа Монгол Улсад хэдийгээр цаг хугацааны хувьд өөр өөр он цагуудад эхэлсэн хэдий ч үндэсний усан замын тээврийн салбар үүсэж хөгжих эх суурь тавигдсан 1952 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн билээ.
Хөвсгөл нуурт усан онгоц аялж эхэлсний 113 жил, Монгол Улсад усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 71 жилийн ой, Монгол Улс олон улсын хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тохиож байгаатай холбогдуулан үе үеийн ахмад буурлууд болон тэдний халааг залгамжлан хөдөлмөрлөж буй салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ