Далайн эрх зүйгээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалав

Далайн захиргааны мэргэжилтэн Дамба овогтой Байгалмаа нь Шведийн Вант Улсын Малмо хотод орших Дэлхийн Далайн Их сургууль (World Maritime University) -д далайн эрх зүй бодлогын чиглэлээр суралцаж энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр Далайн асуудлаар шинжлэх ухааны магистрын зэрэг амжилттай хамгаалаад эх орондоо буцаж ирэв. Дэлхийн далайн Их сургууль нь НҮБ-ын агентлаг болох Олон улсын Далайн байгууллага (ОУДБ)-ын салбар нэгж бөгөөд 1983 онд анх байгуулагдсан цагаасаа хойш НҮБ-ын эрх тэгш, үл ялгавран гадуурхах, хүнэлэг энэрэнгүй нийгмийг дэлхий даяар бодлогыг хэрэгжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй далайн тээвэрлэлтийг хөгжүүлэх зорилтыг удирдлага болгосоор ирсэн байна.

ОУДБ-ын гишүүн орнуудын далайн салбар дахь мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхижуулах, байгууллагаас гаргаж буй хууль журам, конвенцуудыг таниулах, нэгдэн орох үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад тавигдах нэгдсэн стандартыг өөр өөрийн улсдаа мөрдөн ажиллах аргачлалыг эзэмшүүлэх, тус салбарт шинээр нэвтэрч буй шинэ техник, технологийг танилцуулах замаар далайн тээврийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмч болох далайг хөлөг онгоц болон далайн тээврээс шалтгаалан бохирдуулахгүй байхад гол ач холбогдол өгдөг.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ