“УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газартай хамтран байгаль орчныг хамгаалах болон Усан замын тээврийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

 

Тус төлөвлөгөөний дагуу Усан замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сурталчилан таниулах, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг хөгжүүлэхэд анхаарах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээний хүрээнд “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт хамтарсан сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Соёлын төвд зохион байгууллаа.

 

Хамтарсан сургалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөлийн Тусгай хамгаалалтын газар, Хөвсөлийн Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврах 69-р анги, усан замын тээврийн хэрэгслээр ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл бүхий нийт 90 гаруй хүн оролцлоо.

 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ