БАТЛАН ХАМГААЛАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ИЛТГЭЛ ТАВИЛАА

Далайн захиргаа нь тээврийн салбарт бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний боловсрол, мэдлэг, төлөвшилд анхаарал хандуулан ажилласаар ирсэн төрийн байгууллага бөгөөд ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа” сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, оюутнуудад зааж эзэмшүүлдэг.

Батлан хамгаалах Их сургуулиас албан тоот ирүүлэн хүсэлт гаргасны үндсэн дээр Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа, О.Дашбалбар нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн АВТО ИНЖЕНЕР ХӨТӨЛБӨРИЙН 3 курсийн оюутнуудад “Далайд гарцгүй Монгол Улсын далайн салбарын оролцоо, далайн эрх зүй, байгаль орчны тухай” танилцуулга, лекц хичээл оров.

Хичээлийн үеэр далайн салбараас манай улсын эдийн засаг болон цаг агаар, байгаль орчин  хэрхэн хамаардаг тухай мэдээ, мэдээлэл, сонирхолтой баримтыг ярьж танилцуулахаас гадна Монгол Улсын ирээдүй болсон эдгээр оюутнуудын өмнө ямар их нөөц боломж, сайхан ирээдүй байгааг жишээгээр тайлбарлан, улам их хичээн суралцаж дэлхийд үнэлэгдэх чадвартай мэргэжилтэн болох замаар Эх орондоо ихийг бүтээхийг хүслээ.

2023.05.26

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ