УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ПОРТАЛ E-MONGOLIA СИСТЕМД НЭГТГЭЛЭЭ

“Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахимжуулах, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системд нэгтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэх хүсэлтийг E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо

Дээрх үйлчилгээг авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн E-Mongolia системд нэвтрэн усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдээс сонгон материалаа илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Далайн захиргааны www.monmarad.gov.mn цахим хуудас болон 70134802 утсаар холбогдож авна уу.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ