Төрийн цахим үйлчилгээг зохицуулах газрын удирдлагатай уулзав.

Монгол Улсын Далайн захиргааны дарга, УЗТБХА -ы мэргэжилтнүүд Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн цахим үйлчилгээний зохицуулах газрын удирдлагуудтай уулзаж Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, бичиг баримт, лавлагаатай холбоотой үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн сиситем E-mongoliа -д холбох асуудлаар уулзаж ярилцлаа.

Тус хэрэгжүүлэгч агентлаг нь нийслэлд болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйлчилгээний стандартын шаардлагыг мөрдүүлэх, нэгдсэн систем нэвтрүүлэх зорилготойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2022 онд 12 дугаар сард шинээр байгуулагдсан байгууллага бөгөөд төрийн үйлчилгээ үзүүлэх E-mongoliа болон Хурдан зэрэг нэгдсэн системүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Далайн захиргаа нь өөрийн цахим хуудас (www.monmarad.gov.mn)-аар дамжуулан үзүүүлж буй,

  • Усан замын тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэх,
  • Бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийлгэх,
  • Бүртгэлээс хасалт хийлгэх хүсэлт, өргөдлийг хүлээн авахтай холбоотой үйлчилгээгээ 2022 онд Emongoliа системд нэгтгэсэн бөгөөд 2023 онд
  •  Усан замын тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн лавлагаа,
  • Техникийн хяналтын үзлэгийн лавлагаа,
  • Гэрчилгээг цахим хэлбэрт оруулах,
  • Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг цахим болгох,
  • Жолоодох эрхийн лавлагаа гаргах , 

зэрэг үйлчилгээнүүдийг /E-mongoliа/ системээр дамжуулан иргэдэд түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ