“Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа

Далайн захиргаанаас жил бүр зохион байгуулдаг “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт, семинарыг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хатгал тосгонд, 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд тус тус зохион байгуулж, нийт 73 иргэнийг хамруулав. Тус сургалт, семинарт МХЕГ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, “Монголын завьчдын нэгдсэн холбоо” НҮТББ, даатгалын компанийн төлөөлөл, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчид оролцсон. МХЕГ-ын тээвэр /авто, усан зам/-ийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэг “Усан зам дахь төрийн хяналт, шалгалт, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр, ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын усан замын тээврийн асуудал хариуцсан шинжээч, улсын байцаагч Д.Ганбаатар “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах” сэдвээр, Далайн захиргааны Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй  “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр, Далайн захиргааны Усан замын бүртгэл хариуцсан мэргэжилтэн У.Нарантуяа “Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан, бүртгүүлэхэд анхаарах зүйл, бүрдүүлэх баримт бичгүүд” сэдвээр тус тус илтгэл тавьсан. 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ