Далайн захиргааны албан хаагчид шагнууллаа

 

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан улс орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнаж байгаа энэ мөчид Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн Дамбын Байгалмаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Д.Байгалмаа нь тус байгууллагыг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын далайн, усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. 

Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй, Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Э.Мягмардорж нарыг тус тус шагналаа. 

Байгууллагын хамт олны өмнөөс та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ