ХУУРАЙ БООМТЫН ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИЛАА.

           Цар тахалтай холбоотой тээвэр логистикийн асуудлууд хүндрээд байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын нэгдэж орсон Олон Улсын гэрээ хэлэлцээрийн зүйл заалтыг ашиглан өөрийн орны худалдааны урсгалыг хэрхэн дэмжих боломжийн талаар санал, тодорхой шийдлийн хувилбар бүхий судалгаануудыг Далайн захиргаанаас шат дараатай хийж гүйцэтгэсээр байгаа юм.  

           Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн коммиссоос батлан гаргасан “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг далайд гарцгүй Монгол Улсад хэрхэн  хэрэгжүүлэх тухай судалгааг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү судалгаагаа Монгол Улсын худалдаа, эдийн засаг, тээврийн асуудлыг хариуцсан яамдын  холбогдох хүмүүст танилцуулах хүсэлтийг НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын судалгааны төвөөс гаргасныг хүлээн авч илтгэл хэлбэрээр танилцуулан, хэлэлцүүлэгт оролцов.

            Тус байгууллагаас боловсруулан гаргасан судалгааг эмхэтгэл болгон хэвлүүлдэг ба одоо гуравдугаар эмхэтгэлийг хэвлүүлэхээр бэлтгэж байна. 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ