“Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Сүүлийн жилүүдэд авто зам, дэд бүтэц сайжирснаар орон нутаг руу чиглэсэн аялагч жуулчдын урсгал өсөн нэмэгдэж, хувийн завь, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэй иргэд гол, мөрөн нуурт амарч зугаалах байдал нэмэгдсээр байна. Аялж зугаалж буй иргэд нь усны ослоос урьдчилан сэргийлэх дадал, зуршил зохих түвшинд төлөвшөөгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэйгээр жил бүр 100 гаруй иргэн усанд живж, амь насаа алддаг гэсэн тоон судалгаа Онцгой байдлын ерөнхий газраас гарсан.  

Дээрх ослын тохиолдлын 5 хүрэхгүй хувийг усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослын тохиолдол эзэлж байгаа хэдий ч Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, усны ослоор хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байх зорилгоор олон нийтэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, санал санаачлагыг нэмэгдүүлэх талаар анхааран ажиллаж байгаа юм.

Усан замын тээврийн хяналтын үйл ажиллагааг сайжруулахад төрийн бус, сайн дурын байгууллагын оролцоог хангах зорилгоор “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-тай хамтын ажиллагааны Санамж бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулаад байна.  

Уг Санамж бичиг байгуулах ажиллагаа ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны байранд болж, Далайн захиргааны дарга Б.Биндэръяа болон холбогдох албан тушаалтнууд, “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Г.Гантулга, Гүйцэтгэх захирал Р.Эрдэнэ-Оргил, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Даваадорж нар оролцлоо.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ