Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” усан онгоцыг татан гаргах ажиллагаанд байгууллагаа төлөөлөн албан үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, өөрийн мэдлэг, туршлагыг харамгүй зориулан ажилласан тул түүний оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Б.Нэргүй нь Сүхбаатар усан онгоцны ууган капитан, хуучнаар Хөвсгөлийн усан замын газрын анхны дарга, ахмад Б.Чадраабалын ач хүү, мөн Сүхбаатар усан онгоцны капитан Хөвсгөлийн усан замын газрын дарга, ахмадаар он удаан жил ажиллаж байсан Ч.Батын хүү юм.

Тэрээр Монгол Улсын усан замын тээврийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадварыг дайчлан үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 2009 оноос хойш Хөвсгөл нуурын усан болон мөсөн замын тээврийн хяналт хариуцсан улсын байцаагчаар тасралтгүй ажиллаж байгаа билээ

Байгууллагын хамт олны өмнөөс үе дамжсан далайчин Б.Нэргүйдээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Монгол далайчдын яруу алдар бадартугай.

 

Далайн захиргааны хамт олноос

2021.11.29

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ