Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд

Далайн захиргаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран усан замын тээврийн хэрэгслийг 2-оос дээш жил осол, аюулгүй жолоодож, мэргэжлийн зохих дадлага, туршлага хуримтлуулсан этгээдийн ур чадварыг үнэлэх тестийн шалгалтыг 2021 оны усан замын тээврийн хөвөлтийн улирал эхлэхээс өмнө зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг шалгалтад амжилттай дүн үзүүлбэл жолоочийн үнэмлэх олгох ажлыг мөн зохион байгуулах юм.

Үнэлгээнд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага:

  1. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, 18 насанд хүрсэн, “В” ангиллын авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.
  2. Онолын мэдлэг[1], ур чадварын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хэмжээнд судлаж үнэлгээнд оролцох бэлтгэлийг хангасан байх;
  3. Усан замын тээврийн хэрэгслийг 2-оос доошгүй жил жолоодсон туршлагатай байх.

Үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах иргэн нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

  • Иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар /3х4 цээж зураг/;
  • Ажил олгогчийн тодорхойлолт, гэрчилгээ, хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллуулах гэрээ;
  • Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн тээврийн үйлчилгээний тайлан мэдээ;
  • Ажлын журнал, тэмдэглэл, тайлан эсвэл ажлын баримт бичгийн нотолгоо;
  • Сургалтад хамрагдаж байсныг нотлох баримт бичиг;
  • Орон нутгийн Засаг даргын тодорхойлолт;
  • Батламж, фото, дүрс бичлэг;
  • Чадамжийн нэгж, мэргэшлийн түвшин бүрээр тогтоосон төлбөр төлсөн баримт;
  • Үнэлгээнд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол нотолгоог хавсарган бичгээр урьдчилан мэдэгдсэн байна.

 

Дээрх шаардлагыг хангасан иргэд хүсэлт, өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны дотор яаралтай ирүүлнэ үү. Заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй бол шалгалтад хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу.

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11,

Засгийн газрын XI байрны 6 давхарт 603 тоот өрөө.

Харилцах утас: 70134802, 51261489

 

[1] Усан замын тээврийн тухай хууль, Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм, Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм болон салбарын бусад дүрэм, журмуудыг уншиж танилцсан байх.

 

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ