Суэцийн сувагт гацсан хөлөг онгоц чөлөөлөгдлөө

Энэ сарын 23-ны өдөр Египтийн нутаг дэвсгэр дэх Суэцийн сувгаар нэвтрэн өнгөрч байсан Панамын далбаатай, “Ever Given” хөлөг онгоц нэвтэрч чадалгүй 6 өдрийн турш сувагт гацаж хөдөлгөөнийг бүрэн хаав.

Энэхүү хөлөг онгоц нь Японы хөлөг онгоцны үйлдвэрт бүтээгдсэн хэдий ч одоогийн байдлаар хөлгийн оператор буюу үйл ажиллагааг Тайвань Улсын компани хариуцан ажиллаж байгаа юм байна.

Хөлгийн багийн гишүүд нь энэтхэг далайчид байжээ. Хөлгийг сувгаас суллаж гаргах ажилд Египет болон Голландын мэргэжилтнүүд ажилласан байна.

Хөлөг онгоцыг Япон Улсын компани барьснаас гадна эзэмшиж байгаа тул энэхүү ослоос үүдэн гарах аврах ажиллагааны зардлыг Японы компаниас төлөх нь тодорхой болсон ба хөлгийг эзэмшигч “Imabari” компанийн ерөнхийлөгч Yukito Hikagi баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ хөлөг онгоцыг амралтын өдрүүдээр гаргаж сувгийг чөлөөлөхөөр ажиллаж байгаагаа мэдэгдээд холбогдох засвар болон аврах ажиллагаатай холбоотой бүх зардлыг төлж барагдуулахаа амлаад байсан юм.

Тус хөлөг онгоцыг 2021.03.29-ний өдрийн 15 цагт гацаанаас гаргаж сувгийг чөлөөлсөн ба бөглөрөөд байсан хөлөг онгоцнууд сувгаар чөлөөтэй нэвтрэх болж хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэв.

Гэсэн хэдий ч Суэцийн сувгийн Захиргааны дарга Дэслэгч Генерал Осама Рабиегийн мэдээлснээр хөлөг онгоц нэвтэрч гарснаар тус улсад оруулах орлого болох нэг өдрийн 12-14 тэрбум ам.долларын орлогыг хэн барагдуулахыг мөрдлөгийн явцад тодруулах болно гэжээ.

Сувгийн үйл ажиллагаатай холбоотойгоор дэлхийн эдийн засагт өөрчлөлт орж эхлээд байсан ба энэхүү 6 хоногийн дотор газрын тосны үнэ нэмэгдээд байсан юм.

 

2021.03.30

Тайлбар: Чингэлэг тээврийн хөлөг онгоцны зураг

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ