Оросын Холбооны Улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан далайн салбарын мэргэжил эзэмших боломжтой

Монгол Улсын далайн салбарын мэргэжлээр үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд Далайн захиргаа болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2018 онд байгуулсан билээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийг амжилттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан далайн салбарын мэргэжлээр Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуульд суралцах боломжтой болсон. 

Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургууль нь орчин үеийн сургалтын бааз, тоног төхөөрөмж бүхий далайн салбарын шилдэг их сургуулиудын нэг бөгөөд төгсөгчид нь дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшин салбартаа тэргүүлэгч боловсон хүчин болж бэлтгэгддэг. Монгол Улсын Далайн захиргаанаас тус сургуульд 2007-2013 онд 3 хүнийг далайн салбарын чиглэлээр мэргэшүүлж сургасан бөгөөд төгсөгчид өдгөө далайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан салбартаа амжилттай ажиллаж байна.

2021-2022 хичээлийн жилд Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуульд дараах мэргэжлүүдээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцах боломжтой.

Үүнд:

  • Хөлөг онгоцны удирдлага, жолоодлого;
  • Хөлөг онгоцны цахилгаан болон автомат тоног төхөөрөмжийн ашиглалт;
  • Радио холбооны тоног төхөөрөмж ашиглалт;
  • Тээврийн менежмент;
  • Хөлөг онгоц үйлдвэрлэл, далайн инженерчлэл, далайн дэд бүтэц байгууламжийн системийн инженер;
  • Газрын тос, байгалийн хийн инженер

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р шатанд сонгон шалгаруулалтад оролцох мэдүүлгээ edu.rs.gov.ru мэдээллийн системд оруулсан горилогчдын баримт бичгийг ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуулиудын төлөөлөгч нараас бүрдсэн Шинжээчийн комисс сонгон шалгаруулалтыг явуулах батлагдсан хуваарийн дагуу судалдаг.

Шинжээчийн комисс нь аттестат (диплом) эсвэл сурлагын дүнгийн хуудас зэргийн дундаж оноо, голлох хичээлийн дундаж оноо зэргийг харгалзан шалгаруулалтын үзүүлэлтийг баримтлан Портфолио шалгаруулалтыг явуулна.

2-р шатанд өмнөх шалгаруулалтад тэнцсэн горилогч нь холбогдох бичиг баримтыг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлнэ.

Тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://mng.rs.gov.ru/mn/ хуудаснаас авна уу.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ