Олон Улсын Далайн Байгууллагын Техникийн Хамтын Ажиллагааны газрын даргаар БНХАУ-ын иргэн томилогджээ

Director of TCD.jpg                  

                                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ОУДБ-ын Техникийн Хамтын Ажиллагааны газрын дарга

 

Монгол Улс Олон Улсын Далайн байгууллага (ОУДБ)-д 1996 онд гишүүнээр нэгдэж орсон бөгөөд түүнээс хойш тус байгууллагын 19 конвенц, тэдгээрийн  нэмэлт өөрчлөлт болох 12 протоколд нэгдэж ороод байгаа билээ.

ОУДБ-ын Техникийн Хамтын Ажиллагааны газрын даргаар БНХАУ-ын иргэн Zhang Xiaojie томилогдсон байна. Тэрээр 1987 оноос хойш БНХАУ-ын төрийн байгууллагад ажиллаж байгаад Дэлхийн Далайн Их сургууль (WMU)-ийг Далайн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Япон Улсын Nippon сангийн санхүүжилтээр суралцаж 1999 онд төгсөн, шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.  

Түүнээс хойш БНХАУ-ын Тээврийн Яаманд Гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагааны газрын дарга, Хоёр талт болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан байна. Тэрбээр 2017 оноос ОУДБ-ын Зөвлөлийн дарга (Chair of IMO Council)-ын үүрэгт ажлыг гүйцэтгэж байжээ.

Олон Улсын Далайн байгууллагын Техникийн Хамтын Ажиллагааны газраас хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь гишүүн орнууд, ялангуяа хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад маш чухал ач холбогдолтой юм.

Далайд гарцгүй Монгол Улсын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, холбогдох олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийг хангаж ажиллахад тус байгууллагаас техникийн  тусламжийн хүрээнд зохион байгуулдаг бүс нутгийн сургалт, семинар, заавар, зөвлөмжүүд үнэтэй байр суурь эзэлдэг.

                                                  

 

2020.11.27

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ