“Далайд гарцгүй монгол улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, сайжруулах боломж” семинар, хэлэлцүүлгийн арга хэмжээ хойшлогдов

 

Энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын хурлын танхимд Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, сайжруулах боломж сэдвийн хүрээнд НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон Улсын Судалгааны төв, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байсан боловч Монгол Улсын Онцгой Комиссоос гаргасан тогтоолын дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Энэхүү семинар,  хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшил, Олон Улсын байгууллага, судлаачдыг оролцуулсан арга хэмжээ болох ба Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, логистикт тулгарч буй нийтлэг хүндрэлийн талаар болон Монгол Улсын нэгдэж орсон Олон улсын гэрээ хэлэлцээрт тусгагдсан эрх зүйн хүрээнд эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой эсэх талаар илтгэлүүд сонсож, санал зөвлөмжийн хэлэлцүүлгийг нээлттэй индэр хэлбэрээр зохион байгуулах юм.

 

                                    МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА

 

                       

                                                2020.11.11

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ