Чингэлгээр тээвэр хийх эрх зүйн орчин бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд чингэлэгт тавигдах олон улсын стандартыг батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Далайн захиргаа нь Чингэлэг тээвэртэй холбоотой баримт бичгийн Нэгдүгээр цуврал болох “Ачааны чингэлгийн ашиглалт, аюулгүй ажиллагаа” - ISO 3874:2017 Олон Улсын стандартыг зохих шаардлагын дагуу худалдан авч орчуулан, ЗТХЯ-нд хүргүүлээд байна.

Энэхүү стандарт нь ачааны чингэлгийн эд анги, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, аюулгүй бэхлэх, тээвэрлэлтэд бэлтгэх үйл ажиллагааны зааварчилгаа бөгөөд хамгийн сүүлчийн буюу шинэчлэгдсэн 6 дугаар хувилбар юм.

Тус стандартад чингэлгийг аюулгүй тээвэрлэх бэхэлгээний төхөөрөмжийг:

- Хамгаалалтын бэхэлгээ

- Татлага бэхэлгээ

- Тулгуур бэхэлгээ

хэмээн  дотор нь гурван бүлэгт хамруулан тайлбарласан ба эдгээрийг дотор нь мөн зөөврийн болон бэхлэгдсэн тоног төхөөрөмж хэмээн хоёр ангилсан байна.

Энэхүү баримт бичигт чингэлгийг төмөр замын болон авто тээврийн хэрэгсэлд аюулгүй ачих зааварчилгааг өгөхөөс гадна хөлөг онгоцоор хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар тусган харуулжээ.

Монгол Улс, Олон Улсын тээврийн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд чингэлгийн аюулгүй байдлын бэхэлгээг Олон Улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, чингэлгээр тээвэрлэх бараа, бүтээгдэхүүний  бүрэн бүтэн байдлыг хамгаалах эдийн засгийн ач холбогдолтой.

Хамгийн гол нь чингэлэг тээвэрт хамаарах Олон Улсын тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлснээр Монгол Улсын ачаа, бараатай холбоотой асуудлаар бусад улс орнуудтай ижил, тэнцүү эрх эдлэх боломж бүрдэх юм.

 

2020.05.14

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ