ШИНЭ КОРОНА ВИРУС БА ДАЛАЙН ТЭЭВЭРТ ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨ

ШИНЭ КОРОНА ВИРУС БА ДАЛАЙН ТЭЭВЭРТ ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨ

Үр дүнтэй шинэ вакцин гартал шинэ Корона вирус хэмээх энэхүү тахал зөвхөн БНХАУ-аар хязгаарлагдахгүй, дэлхий даяар тарах хандлагатай байна. Энэхүү өвчин далайн тээвэрлэлт болон дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

БНХАУ-ын гүйцэтгэлийн тайлан мэдээнээс харахад ажиллах хүчний дутагдлаас шалтгаалан боомтод буулгаж буй ачаа бөглөрч боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа буурсан байна. Хятадын Тээврийн яамнаас боомтын үйл ажиллагааг хэвийн горимд нь оруулахаар ажиллаж байгаа боловч өвчний нөхцөл байдалтай холбоотой төдийлөн үр дүнд хүрэхгүй хэвээр байгаа юм байна.

Иймээс Хятадын Засгийн газраас боомтын үйл ажиллагаанаас шалтгаалан бизнест нь сөрөг үр дагавар гарсан байгууллагуудад Давагдашгүй хүчин зүйл-ийн нөхцөлөөр гэрээгээ цуцлах боломж санал болгож, нотолгоо бүхий гэрчилгээ олгож байна гэжээ.  

Сингапур Улсын далайн тээврийн боомтын ажилтнууд Хятадаас ирж буй бүх хөлөг онгоцны багийн гишүүдийг буулгахгүй байх шаардлагыг удирдлагадаа тавьсаар байгаа юм байна.

Вирустай холбоотой үүдэн бий болоод буй далайн тээврийн үйл ажиллагааны энэхүү огцом бууралт АНУ-д ч тун удахгүй нөлөөлөх ажээ. БНХАУ-аас далайн тээврийн хөлөг онгоц Номхон далайг гатлан Америкийн баруун эрэгт иртэл ойролцоогоор 20 хоног болдог. Ихэнх цуцлагдсан ачаа болон хугацаагүйгээр хойшлогдсон ачаа барааны нийлүүлэлтийн сул орон зай энэ оны хоёрдугаар сарын дундаас эхлээд мэдрэгдэж эхлэх юм. Энэ нь Калифорнийн эрэг дагуу байрладаг Лос Анжелес болон Лонг Бийч боомтуудад илт ажиглагдах болно гэж судлаачид үзэж байна гэжээ.

Эх сурвалж: https://www.forbes.com/sites/chuckdevore/2020/01/31/the-coronavirus-outbreak-is-now-a-crisis-how-might-that-affect-the-economy/#5ac2bf1fcab0

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ