“Төрийн албаны шинэтгэл, хэвлэл мэдээллийн оролцоо” сургалтад оролцлоо

Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй  “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд сэтгүүлчид болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт зориулсан “Төрийн албаны шинэтгэл, хэвлэлийн мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтад Далайн захиргааны төлөөлөл оролцлоо.

Энэ оны 9 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан энэхүү сургалтаар “Төрийн албаны шинэтгэлийн бодлого, сэтгүүлчдийн оролцоо” /Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхам/, “Хэвлэл мэдээллийн шинэ эрин үе дэх төрийн чадавх” / Сингапурын Үндэсний их сургуулийн Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Жэймс Крабтрий / сэдэвт илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг боллоо.

Сургалтад оролцогчид Монгол Улсын хөгжил дэвшилд  сэтгүүлчдийн оролцоо юу байх мөн мэдээллийн шинэ эрин үед төрд тулгамдаж буй асуудлууд, төрийн чадавхын талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ