Франц Улсын далайн тээврийн томоохон компани “СMA CGM” “Хойд мөсөн далайн зам”-ыг сонгохгүй.

ОХУ-ын хойгоор дайран гарах Хойд мөсөн далайн зам нь Баренцийн тэнгис, Кара тэнгис, Лаптев, Зүүн Сибирийн болон Чукоткийн тэнгисийг дайран гарч Атлантын Далайг Номхон далайтай холбодог, сүүлийн үед шинээр ашиглагдаж буй далайн тээврийн дөт зам юм.

Таван жилийн өмнө гэхэд энэхүү зам нь 12 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хоосон байдаг байв. Гэтэл сүүлийн үеийн мэдээнээс харахад энэ маршрутыг ашиглан өдөрт хамгийн багадаа 20 хөлөг онгоц аялж байгаа ажээ.

Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн дулаарал болон цаг агаарын өөрчлөлтөд тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

 

CMA CGM компанийн авсан зураг

Энэ замыг ашиглан 2018 онд гэхэд 500 мянган тонн ачаа тээвэрлэсэн статистик мэдээ байгаа бөгөөд транзит тээвэрт зарцуулах цаг болон зардлыг хэмнэдэг тул компаниудын сонирхлыг ихээхэн төрүүлж байна. Эдгээрийн ихэнх нь дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт орох Сosco компани Туйлын торгоны зам нэрийн дор ашиглаж байгаа аяллууд байна.

 

          “The Economist” сэтгүүлд хэвлэгдсэн зураг

ОХУ-ын Тээврийн яамны мэдээнээс харахад тухайн бүс нутгийн далайн боомтууд  2018 онд 92.7 сая тонн бараа бүтээгдэхүүнийг дамжуулан өнгөрүүлсэнээс 70 хувь нь шингэрүүлсэн хий, газрын тос байжээ.

 

ОХУ-ын Мурманск боомтын зураг

Маерск компанийн дэлхий дээрх хамгийн том чингэлэг тээврийн хөлөг онгоц болох  “Venta Maersk” 2018 онд Владивостокоос Бремэнхавен хүртэл туршилтын тээвэр гүйцэтгэжээ.

Энэхүү далайн замаар 164 компани Европ Азийн хооронд 26 аяллыг хийсэн гэсэн мэдээ байна.

Гэсэн хэдий ч  далайн тээврийн томоохон компани болох “CMA CGM”  хүн төрөлхтний ирээдүй, хойч үеийн сайн сайхны төлөө хүлээх байгаль орчин болон нийгмийн хариуцлагыг ухамсарлан Арктикийн бүс нутгийн биологийн төрөл зүйл, улмаар дэлхийн байгаль орчныг хамгаалах шийдвэрийг гаргасан байна.

Тус компани Хойд далайн тээврийн замыг ашиглахгүй байх уриалгыг гарган 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт мэдэгдэл гаргасныг доорх холбоосоор оруулав.

Эх сурвалж:  https://shippingandfreightresource.com/cma-cgm-northern-sea-route/