БНХАУ-ын зүгээс “БҮС БА ЗАМ САНААЧЛАГА”-ын хүрээнд далайн салбарт хэрэгжүүлж буй төслүүд

        БНХАУ-ын  “Бүс ба зам санаачлага” нь дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрлэгдсэн бэлэн бараа бүтээгдэхүүн болон түүнд орох түүхий эдийн нөөцийг үр ашигтай, оновчтой тээврийн сүлжээ ашиглан түгээх, байршуулах, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, зардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй асар том, цогц бүтээн байгуулалт юм.

        Манай урд хөрш хэдийгээр далайд гарцтай орон боловч бусад хөгжингүй болон буурай хөгжилтэй орны боомтуудад хөрөнгө оруулалт хийх замаар тухайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж хамтарсан компани байгуулан ажиллаж байна. Жишээлбэл Грек, Голланд, Египет зэрэг улсуудын нутаг дэвсгэр дээр байрлах далайн гол сүлжээнүүдэд бүтээн байгуулалт хийхээс гадна Нигери, Шриланк, Того, Жибути зэрэг Ази, Африкийн 22 улсын 40 гаруй боомтод үйл ажиллагаа явуулах эрх эзэмшиж, АНУ-ын Хьюстон, Маяами зэрэг боомтын терминал болон Франц Улсын далайн тээврийн шугамыг ч худалдаж аваад байна.

        Ингэснээр эдгээр улсуудаас өөрийн улсад нийлүүлэх түүхий эд, хагас боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан хямд зардлаар, шуурхай, тогтмол нийлүүлэх, оронд нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тасралтгүй нийлүүлэх төвлөрсөн логистикийн сүлжээг дэлхий даяар тараан байршуулах замаар эдийн засаг, цаг хугацаа, нөөц боломжийг оновчтой ашиглаж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ