Монгол Улсын Далайн Захиргаанаас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

2018.09.17

Ажлын байрны нэр:

  • Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны “Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч”

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Тээвэр зохион байгуулалтын мэргэжлийн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй
  • Гадаад харилцаа, хууль, эрх зүйн бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй
  • Орос, Англи хэл дээр бичгийн орчуулга хийх, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх
  • Төрийн жинхэнэ албан хаагчаар 3 дээш жил ажилласан байх /зам, тээврийн салбарт ажилласан туршлагатай/
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

 

Ажлын байрны нэр:

Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан албаны “Далайн тээвэр, логистик хариуцсан мэргэжилтэн”

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Гадаад худалдаа, эдийн засгийн мэргэжилтэй
  • Орос, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бичгийн орчуулга хийх чадвартай
  • Судалгаа хийх, тоон мэдээлэл, төсөл боловсруулах, тайлагнах чадвартай
  • Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвартай
  • Компьютерийн үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь/
  • Иргэний үнэмлэхний хуулбар

 

Бүртгэл:

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09.30-17.00 цагийн хооронд материалыг хүлээж авна.

 

Хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-11, Засгийн газрын XI байр, Монгол Улсын Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтэс, 6 давхарт 612 тоот өрөө.