Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Усан замын тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар, гэрчилгээг дараах баримт бичгийг үндэслэн олгоно.

1. Өмчлөгч, эзэмшигч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл (энэхүү журмын зургаадугаар хавсралтаар баталсан маягтаар), хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, албан хүсэлт;

2. Усан замын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн техникийн дагалдах баримт бичиг;

3. Импортоор оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлэг, эсхүл бүрдүүлэлт хийснийг нотолсон гаалийн байгууллагын тодорхойлолт;

4. Усан замын тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэж, угсарсан бол түүнийг нотолсон баримт бичиг;

5. Усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношлогоонд оруулсан баримт бичиг;

6. Улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох татвар, хураамж төлсөн баримт;

7. Хуульд заасан даатгалд даатгуулсан баримт;  

Усан замын тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дараах баримт бичгийг үндэслэн бүртгэнэ

1. Өмчлөгч иргэн болон хуулийн этгээд тээврийн хэрэгслээ бусдад  шилжүүлэхийг хүссэн өргөдөл (энэхүү журмын зургаадугаар хавсралтаар баталсан маягтаар), хуулийн этгээд бол албан бичиг, шийдвэр;

2. Иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан өмчлөлөө шилжүүлсэн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/;

3. Гэрээний талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.  Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

5.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

6.  Хуульд заасан даатгалд даатгуулсан баримт;

Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн нөхөн олгоно.

           1.  үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгохыг хүссэн иргэний өргөдөл (энэхүү журмын зургаадугаар хавсралтаар баталсан маягтаар), хуулийн этгээд бол албан бичиг;

2. үрэгдүүлсэн гэрчилгээг хүчингүйд тооцсон тухай өдөр тутмын сонинд  зарлуулсан  баримт, сонингийн зарын хуулбар;

3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэнэ. Үүнд:

1. Тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон, экспортлох бол улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт, шийдвэр;

2. Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

3. Татварын байгууллагын тодорхойлолт;

4. Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн улсын байцаагчийн акт, эсхүл усанд живсэн тухай онцгой байдлын байгууллагын байцаагчийн дүгнэлт;