ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулагдлаа.

Монгол орны гол, мөрөн, нуурын усанд осолдож амь насаа алдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа бөгөөд эцэг эх, харгалзан дэмжигчийн хараа хяналт сул байснаас шалтгаалан бага насны хүүхдүүд амь насаа алдсан тохиолдол нэлээдгүй байгаа талаар холбогдох байгууллагаас гаргасан судалгаанд тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа, холбоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа 2015 онд ОБЕГ-тай дотоодын усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах, иргэдэд аврах хэрэгслийн ач холбогдлыг таниулах чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан юм.  

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Далайн захиргаа Хөвсгөл аймгийн "Улаан загалмайн хороо"-той хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшин, Хөвсгөл аймгийн "Улаан загалмайн хороо"-ны дарга Б.Пүрэвжав нараас гадна холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Уг Санамж бичгийн хүрээнд Хөвсгөл нуурын эрэг орчмын иргэд, жуулчны баазын ажилчдад зориулан усанд осолдсон хүнд анхан шатны тусламжийг хэрхэн зөв, түргэн шуурхай үзүүлэх талаарх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгуулах, зохистой аялал жуулчлалын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх талаар заавар, зөвлөмжөөр ханган ажиллах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.
Хөвсгөл нууранд үйл ажиллагаа явуулж буй усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх, практикт хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг Хөвсгөл аймгийн “Улаан загалмайн хороо”-той байгуулсан дээрх Санамж бичгийн хүрээнд зохион байгуулахаар 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө мөн тусгаад байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ