Олон Улсын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагын нэр хүнд бүхий шагналд Монгол хүн анх удаа нэр дэвшлээ.

Олон Улсын Далайн хиймэл дагуулын газраас ивээн тэтгэж, Владимир Maксимовын нэрэмжит далайн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд амжилт үзүүлсэн хувь хүн, баг, хамт олон, мөн инновацийн технологийн ололт амжилт гаргасан хувь хүнд олгодог шагнал бол “HERO” юм. Тус шагналын нэг төрлийг Владимир Maксимовын нэрэмжит болгон зарласан бөгөөд тэрбээр Олон Улсын Далайн хиймэл дагуулын байгууллагад 25 жил ажиллаж, далайд хүний амь аврах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан. Владимир Maксимов нь амьдралынхаа сүүлийн мөч хүртэл дээрх байгууллагын захирлаар ажиллаж байсан ба олон улсын далайн тээврийн хиймэл дагуулын аюулгүй ажиллагааны багт гол үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн нэг билээ. Олон Улсын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагын “HERO” шагналын гол зорилго нь дэлхий нийтэд эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцохдоо өөрийн амь насыг хайрлалгүйгээр зүтгэж байгаа хүмүүсийн мэргэжлийн болон багаар ажиллах чадвар, мөн харилцаа холбооны салбарт хийсэн хувь нэмэр зэргийг үнэлж, урамшуулах явдал юм.

Тус шагналд Монгол Улсаас анх удаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга онцгой байдлын ахлах дэслэгч Г.Бат-Амгалан нэр дэвшиж байна. Түүнтэй Марокко, Голланд, Уганда зэрэг улсын эрэн хайх, авран туслах салбарын мэргэжилтнүүд мөн “HERO” шагналд нэр дэвшин өрсөлдлөө. Ахлах дэслэгч Г.Бат-Амгалан нь өргөсөн тангарагтай үнэнч байж, байгалийн болон гэнэтийн гамшиг, ослын үед хүний амь нас, эд хөрөнгийг аврах, хамгийн бага хохирол, эрсдэлтэйгээр гүйцэтгэх үүрэг бүхий олон удаагийн эрэн хайх, авран туслах ажиллагаанд багаа удирдан оролцож байсан онцгой байдлын салбарт он удаан жил ажилласан туршлагатай нэгэн юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ