Монгол Улсын нэгдэн орсон Далайн эрх зүйн салбарын олон улсын гэрээ, конвенцын эмхэтгэл хэвлэгдлээ.

Монгол Улс Олон Улсын Далайн байгууллагад 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд тус олон улсын байгууллагын 20 гаруй гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон байдаг. Монгол Улсад 2016 оны 11 дүгээр сард ирэх Олон Улсын Далайн байгууллагын аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд дээрх эрх зүйн актуудыг эмхэтгэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаараар 2 боть болгон хэвлүүлэх ажлыг Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар томилсон ажлын хэсэг амжилттай гүйцэтгэлээ.
Өнөөдрийн байдлаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 10 дахь тусгай дугаар буюу эхний боть хэвлэгдээд байна. Тус дугаарт "Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 1921 оны Барселоны тунхаглал, "Далайн эрх зүйн тухай" НҮБ-ын конвенц, “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай”, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” конвенц зэрэг олон улсын байгууллагын 12 гэрээ, конвенц, протокол багтсан юм. Энэхүү далайн эрх зүйн салбарын олон улсын гэрээ, конвенцын эмхэтгэл “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлтгэн гаргахад хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ