Усан сэлэлтийн олон улсын тэмцээнээс Монгол тамирчин хүрэл медаль хүртлээ.

Сингапур улсад 2016 оны 10 дугаар сард зохиогдсон нийт 12 орны 320 гаруй тамирчин өрсөлдсөн усанд сэлэлтийн Мастерсын олон улсын тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн Ш.Даваадорж амжилттай оролцож, хоёр төрөлд хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр “Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо” ТББ-ын Нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд өвлийн усан сэлэлтийн төрлөөр бэлтгэгдсэн шигшээ багийн анхны тамирчин юм.

Өнгөрсөн зун Монгол Улсын Далайн захиргаа тус холбоотой хамтран Хөвсгөл нууранд усан замын тээвэр эрхлэгч, завь жолоодогч нийт 50 гаруй иргэдэд зориулж, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан. Монголын усан сэлэлтийн спортын хөгжилд Ш.Даваадоржийн оруулж буй хувь нэмэрт дэмжлэг болох үүднээс Далайн захиргааны зүгээс түүний Сингапур улс руу явах замын зардлын тодорхой хувийг хариуцсан юм. Тэрээр 2017 оны 2 дугаар сард Финланд улсад зохиогдох өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд оролцохоор урьдчилсан бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Далайн захиргаа мөн дэмжин хамтран ажиллаж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ