Далайн захиргааны дарга мэргэжилтнүүдийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаа

Далайн захиргааны дарга С.Түвшинтөр, мэргэжилтэн Т.Олонбаяр, Г.Золбоо нар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2016 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд томилогдон ажиллахдаа усан замын хяналтын катерыг өвлийн зогсоолд байршуулах, Хөвсгөл нууранд усан замын тээврийн хөвөлтийн хугацааг бүрэн зогсоосон тухай тосгоны захирагчийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн болон орон нутгийн байгууллагын төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, салбарын үйл ажиллагааг танилцууллаа. Тус хэлэлцүүлэгт оролцож, дотоодын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүднээс нуурын эрэг дагуу усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол, эко вокзалыг зайлшгүй барьж байгуулах шаардлагатай байгаа талаар товч танилцуулгыг хийсэн.   

  

Хэлэлцүүлэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн албаны байранд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон бөгөөд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад томилогдон ажиллаж буй Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах ажлын хэсэг, аймаг, орон нутгийн удирдлага, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хэлэлцүүлгийн үйл ажиллагааг сурвалжлахаар хүрэлцэн ирсэн юм.
Ажлын хэсэг орон нутгийн удирдлагатай уулзахаас гадна Хөвсгөл нууранд усан замын тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох, хөвөлтийг 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгах тухай Хатгал тосгоны захирагчийн 2016 оны А-38 тоот захирамжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, биелэлтийг ирүүлэхийг ЗТХЯ-ны мэргэжилтэн, усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Нэргүйд үүрэг болгосон.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд дахь Далайн захиргааны "Хяналтын пост"-ын бүрэн бүтэн байдлыг шалгаж, усан замын хяналтын катерыг өвлийн зогсоолд байршуулах ажлыг зохион байгуулсан.
Хөвсгөл нуурын эрэг дагуу нэгдсэн байдлаар ашиглагдаж байгаа цорын ганц завины зогсоолын нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар болон аймгийн удирдлагад газар дээр танилцуулах зорилгоор “Сүхбаатар” хөлөг онгоцны зогсоол дээр уулзалтыг томилолтын сүүлийн өдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн. Тус уулзалтаар тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд шинээр барихаар төлөвлөж байгаа завины нэгдсэн зогсоол, эко вокзалыг богино хугацаанд барьж ашиглалтанд оруулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг яаралтай тодруулж ирүүлэх юм бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхэд дэмжихээ илэрхийлсэн юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ