Mонгол далайчид албан ёсоор их далайд гарч ажиллана.

БНСУ-ын “Далайн тээвэр загас ан агнуурын институт”-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оны 03 дугаар сард тус сургуульд нийт 10 оюутанг хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер болон удирдлага жолоодлогын чиглэлээр элсүүлэн сургасан билээ. Эдгээр оюутнуудаас 4 оюутан тус институтийг амжилттай дүүргэж, тухайн мэргэжлээрээ ажиллаж байна. Эдгээр оюутнуудаас хөдөлгүүрийн инженер мэргэжлийг эзэмшсэн Э.Энхбаяр өөрийн хүсэлтээр их далайд гарч ажиллах гэж байна.

Тэрээр сургуулиа төгсөөд 2015-2016 онд ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанд далайн тээвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад энэ оны 9 дүгээр сарын 2-оос эхлэн БНСУ-ын эзэмшлийн Панам улсын далбаатай хуурай ачааны “Jupiter Ace” хөлөг онгоц дээр 9 сарын хугацаатай хөдөлгүүрийн 3 дугаар зэргийн инженерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Түүнчлэн тус сургуульд одоо суралцаж буй Б.Далайбаяр, Х.Баярбат нар далайчин Э.Энхбаярын хамт тус хөлөг онгоцон дээр дадлагын хугацаагаар гарч ажиллана. “Jupiter Ace” хөлөг онгоц нь одоогийн байдлаар Өмнөд Африкаас хөдлөн Бразил Улс руу тээвэрлэлт хийхээр явж байгаа бөгөөд Монгол далайчид маань Чингис хаан олон улсын нисэх буудлаас 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Бразил Улсын Сантос боомтыг зорих болно.
Анхны бэлтгэгдсэн далайчдыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэж өгөх арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн яамны болон Далайн захиргааны холбогдох албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл байлцлаа. Эдгээр далайчид албан ёсоор хөлөг онгоцон дээр ажилласнаар цаашдын Монголын далайчдын их далайд ажиллах үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болно. БНСУ-тай далайн тээврийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд “Далайн тээвэр, загас агнуурын институт”-д жил бүр тогтмол Монгол оюутнуудыг сургахаар болсон бөгөөд 2017 оны 3 дугаар сараас шинээр нэмж 4 оюутан элсэн суралцана.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ