“2016-Хятад улсын Эрээн хотын Хятад, Монгол, Орос улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум” оролцлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран “Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-г энэ оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулсан. Форум албан ёсны хурлын хүндэт зочид болох Шилийн гол аймгийн намын хорооны орлогч дарга, аймгийн захиргааны дарга Фү Ванхүй, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны төлөөлөгч, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих хорооны төлөөлөгч, МҮХАҮТ-ын орлогч дарга Сарандаваа, Ляонин мужийн худалдааг дэмжих хорооны төлөөлөгч, ОХУ-ын БНТУлсын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, Шилийн гол аймгийн захиргааны төлөөлөгч нар илтгэл тавин оролцлоо. 

Форумын үеэр бизнесийн байгууллагын танилцуулга хийгдэж, Хятад-Монгол-Оросын олон улсын бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны холбооны үйл ажиллагааг эхлүүлэх олон тооны хамтын ажиллагааны хэлэлцээр, санамж бичгүүд зурагдсан зэрэг нилээд ач холбогдол бүхий цогц арга хэмжээ болж өндөрлөө.
Тус арга хэмжээнд Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтнүүдийн хамт уригдан оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын Жинжоу боомт хот дахь өөрийн төлөөлөгчийн газартай хамтран дотоодын логистик, тээвэр зуучийн 23 компаний төлөөллийг оролцуулан уулзалт, семинарыг мөн зохион байгуулан юм.
. Монгол Улсын далайн тээвэрлэгдэж буй бараа, ачаа эргэлтийн дийлэнх хувийг урд хөршийн гадаад худалдаанд нээлттэй Тяньжин боомтоор хийж байгаа бөгөөд зөвхөн нэг гарцаар харилцах биш шинэ гарч, боломжийг нээх нь зүйтэй гэж үзэн Жинжоу боомттой харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн Далайн захиргааны төлөөлөгчийн газраа албан ёсоор байгуулж, төлөөлөгчийг томилсон. Семинар тус боомтын талаар бүрэн хэмжээний танилцуулгыг хүргэх зорилгоор зохион байгуулагдсан юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ