БНСУ-ын Элчин сайд Монгол далайчдыг хүлээн авч уулзлаа

Далайд гарцгүй манай улсын хувьд шинэ тутам хөгжиж буй далайн тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг ОХУ, БНСУ, Швед, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэж эхлээд даруй 10 орчим жил болсон байна. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааны хүрээнд үндэсний боловсон хүчнийг БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институт бэлтгэх болсон. Тус институтэд хөлөг онгоцны удирдлага, хөдөлгүүрийн инженер мэргэжлээр 4 оюутан амжилттай суралцаж, төгсөөд салбартаа ажиллаж байгаа ба өнөөдөр мөн 2 оюутан суралцаж байгаа юм. Тэднийг Монголын анхны далайчин Э.Энхбаярын хамт их далайд дадлагажихаар удахгүй гарах гэж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён У Сун хүлээн авч уулзлаа. 
Түүнчлэн уулзалтад Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, мэргэжилтэн О.Дашбалбар нар далайчдын хамт оролцсон бөгөөд уулзалтын гол сэдэв далайчны виз олголтыг хөнгөвчлөх асуудалд дэмжлэг туслалцаа авах, хоёр орны далайн тээврийн салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд Ноён У Сун тус асуудлыг яамны зүгээс судлан тусалж, дэмжихээ мэдэгдсэн юм. БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтийн 2017 оны шинэ хичээлийн жилд Монгол Улсаас 4 оюутан шинээр суралцахаар болсныг энд онцлон хэлэхэд таатай байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ