БНСУ-ын Далайн Үндэсний Их сургуультай хамтран хэрэгжүүлэх 1+3 сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, тус хуралдааны үеэр Тээврийн дээд сургууль, БНСУ-ын Мокпо үндэсний далайн их сургуультай сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар багш, оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан.

Уг санамж бичигт тус сургуулийн далайчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Тээврийн дээд сургуулийн хөтөлбөрт оруулах боломжийг судлах, сургалтын хөтөлбөр боловсруулах, туршлага солилцох, холбогдох бусад судалгааг хийх ажлын хүрээнд Далайн захиргааны мэргэжилтэн О.Дашбалбар, Тээврийн дээд сургуулийн докторант багш С.Галбадрах нар тус улсад 2016 оны 06 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Мокпо Үндэсний Далайн Их Сургууль нь анх 1950 онд Мокпо загас агнуур болон далайн ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 6 факультет, 4 сургууль бүхий их сургууль болон хөгжсөн. Хамгийн сүүлийн үеийн сургалтын орчин, техник технологиор тоноглогдсон ба өөрийн эзэмшлийн Сэнүри болон Сэюудал нэр бүхий хоёр сургалтын хөлөг онгоцтой.

Хөлөг онгоцны удирдлага, жолоодлого болон инженерийн мэргэжлийн 1-р курсийн сургалтын орчин, материаллаг бааз, хичээлийн агуулгатай танилцан холбогдох материалыг цуглуулах, багш нартай уулзан зөвлөгөө авч, туршлага судалж  байна. 
БНСУ-ын Мокпо Үндэсний Далайн Их Сургуулийн Ерөнхий Захирал Choi Min Seon болон Гадаад Харилцааны албаны профессор нарын хамт
Мокпо Үндэсний Далайн Их Сургуулийн номын санд

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ