БНСУ, Монгол Улсын далайн тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд

БНСУ-ын "Мокпо" Далайн Үндэсний Их сургууль, Монгол Улсын УБТЗ-ын Тээврийн дээд сургууль хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжих 1+3 сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ЗТЯ-ны харьяа Далайн захиргааны мэргэжилтэн О.Дашбалбар орж ажиллахаар 1 сарын хугацаанд тус улсыг зорино. Тэрээр 2013 онд БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтийг хөлөг онгоцны удирдлага, 3-р зэргийн офицерын мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Монголын эмэгтэй далайчдын нэг юм. Дээрх сургалтын хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын оюутан, залуус Тээврийн дээд сургуульд нэг жилийн хугацаанд суралцаж, үргэлжлүүлэн БНСУ-ын "Мокпо" Далайн Үндэсний Их сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр тэтгэлэгт хамрагдан 3 жил суралцаж төгсөх боломжтой болох юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ