БНСУ-ын Боомтын захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын “Бусан” боомтын захиргааны хэлтсийн дарга Жин Гиү Ху тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Далайн захиргаанд хүрэлцэн ирж, албаны уулзалтыг хийлээ.

 

Уулзалтад БНСУ-ын “Бусан” боомтын захиргааны хэлтсийн дарга Жин Гиү Хугаас гадна Менежер Ким Мин Ган, Төлөвлөлт төсвийн хэлтсийн туслах менежер Ким Хён Сог, Монгол Улсын Далайн захиргаанаас дарга Х.Энхбаатар, далайчин Э.Энхбаяр болон бусад мэргэжилтнүүд оролцсон юм.
Хоёр орны далайн захиргаа, боомтын захиргаа хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, далайн тээвэр, боомтын үйл ажиллагааны чиглэлээр туршлага судлах, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцоонд хүрсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Мөн “Бусан” боомтын захиргаанаас ирэх 5 дугаар сард санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа “Олон Улсын боомтын сургалт”-д Монгол Улсын Далайн захиргааны мэргэжилтнүүдийг оролцуулахаа төлөөлөгчид мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ