Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийх сургалтад хамрагдлаа

Монгол Улс далайд гарцгүй 30 гаруй улсын нэг, бусад улсын нэгэн адил их далайд хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлээд даруй 10 гаруй жил болсон. Сингапур улсад тус  үйл ажиллагааг эрхлэх болсон тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улс олон улсын худалдааны далайн тээвэрт оролцох хамтарсан компанийг байгуулсан, өндөр хөгжилтэй орнуудад тус салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн гээд алдаж, онож багагүй туршлагыг хуримтлуулсан. Анх 2007 онд Монгол залуус 5,5 жилийн хугацаанд ОХУ-ын Владивосток хотын Адмирал Г.И. Невельсковын нэрэмжит Далайн их сургууль”-ийг хөлөг онгоцны удирдлагын инженер, цахилгааны инженер, хөдөлгүүрийн инженер мэргэжлээр суралцан төгссөн цаг саяхан. Төгсөгчид одоогоор Сингапур улс дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХК, ЗТЯ-ны харьяа Далайн захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байна.            

Хэдхэн сарын өмнө “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХК-ийн ажилтан С.Түвшинтөр Турк Улсын “Айдемир” нэртэй хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг туршилт, дадлагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн бол Далайн захиргааны Мэргэжилтэн Б.Оргил, Г.Золбоо нар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-21-ний хооронд өөрсдийн төгссөн сургууль болох ОХУ-ын Владивосток хотын Адмирал Г.И. Невельсковын нэрэмжит “Далайн их сургууль”-д "Өөрийн улсын болон бусад орны далбаатай хөлөг онгоцонд хяналт тавих байцаагч буюу инспектор бэлтгэх" сургалтад хамрагдаж, шалгалтаа амжилттай өгөөд байна.
Далайн захиргааны мэргэжилтнүүд Владивосток далайн боомтод зогсож буй Багамын Арлуудын Хамтын Нөхөрлөлийн Улсын далбаатай, “Laminia” оноосон нэртэй, 9233399 IMO дугаартай, хуурай ачаа тээвэрлэх зориулалттай хөлөг онгоц дээр “Инспектор” хяналт, шалгалтыг хэрхэн хийх дадлагыг ОХУ-ын зүүн бүсийн боомтуудын инспекторын удирдлага дор хийж гүйцэтгэсэн тухай мэдээгээ цахим шуудангаар бидэнд ирүүлснийг та бүхэнд дуулгахад таатай байна. Монгол Улс ачаа тээврийн бүх төрлийн хөлөг онгонд далбааны эзэн улсынхаа мэргэшсэн хяналт, шалгалтыг дангаар гүйцэтгэх шалгуурыг нэг шатаар ахиулсан гэж хэлж болох юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ