Сингапур дахь Монголчуудын дунд зохиогдсон Сагсан бөмбөгийн тэмцээнд "МХОБ" ХХК-ийн баг тэргүүллээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн дунд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Bedok” дүүргийн Олон нийтийн хөгжлийн цогцолборт 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж нээн үг хэлж, төрийн дууллаа эгшиглүүлснээр эхлүүлсэн бөгөөд эрэгтэй эмэгтэй багууд хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж, ширүүн өрсөлдсөний эцэст эрэгтэй нэгдүгээр байранд Монголын хөлөг онгоц бүртгэлийн компанийн Д.Амартүвшин ахлагчтай “MSR” баг /багийн гишүүд: Түвшинтөр, Бат-Энэрэл, Барсболд, Очир-Эрдэнэ, Мөнхжин, Билгүүн/, хоёрдугаар байранд Ө.Баяраа ахлагчтай “Элчин” баг, гуравдугаар байрыг “Болжморууд” баг эзэлсэн бол эмэгтэй нэгдүгээр байранд Д.Цэрмаа ахлагчтай “Цоглог” баг /багийн гишүүд: Ганганчимэг, Солонго, Ариунсанаа, Роза/, хоёрдугаар байранд Мишээл багийн ахлагчтай “Сникерс” баг, гуравдугаар байранд Ю.Туяацэцэг ахлагчтай “Элчин” баг тус тус эзэллээ.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ