Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тухайн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж эхлээд даруй 10 орчим жил болсон байна. ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа Монгол далайчдыг их далайд ажиллах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх үүднээс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн конвенцид нэгдэн орох асуудлыг анх санаачлан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хурлаар батлуулсан билээ. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага албан ёсоор Монгол Улсыг тус конвенцид нэгдэн орсныг бүртгэн авсан тухайгаа мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлж байсан.
Монгол Улс аливаа олон улсын байгууллагын гэрээ, конвенцид нэгдэн орсноор тухайн конвенцийн зүйл, заалтуудад үндэсний хууль, тогтоомжоо нийцүүлэх, мөрдөх үүргийг хүлээдэг. Иймд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас техникийн туслалцаа, зөвлөгөө авах тухай хүсэлтийн дагуу олон улсын хөдөлмөрийн стандарт, хуулийн Ахлах мэргэжилтэн Алан Пелс, Үндэсний зохицуулагч П.Болормаа болон албаны бусад хүмүүсийг Далайн захиргааны Дарга Х.Энхбаатар, Ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа нар 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзсан. Түүнчлэн тус уулзалтаар байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал, бодлоо харилцан солилцсон бөгөөд Ноён Алиан Пелс ОУХБ-аас зохион байгуулах “Далайн Хөдөлмөрийн конвенц”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт, семинарт Монгол Улсаас холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулж, конвенцийн ач холбогдол, хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ