ОБЕГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн биелэлтийг хэлэлцлээ

Онцгой байдлын ерөнхий газар, ЗТЯ-ны харьяа Далайн захиргааны хооронд 2015 оны 6 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичгийг анх удаа байгуулж, батлагдсан  төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд дотоодын усан замын тээврийн хяналтын чиглэлээр хамтран ажилласан болно. 

Санамж бичгийн хүрээнд усан замын тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, эрэг дагуух завьт эргүүлийн хяналтыг хамтран зохион байгуулах, олон улсын болон төрийн бус байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд оролцох, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд жил бүр зохион байгуулдаг хамтарсан сургалт, семинарт онцгой байдлын албан хаагчдыг оролцуулах зэрэг ажлуудыг төлөвлөсний дагуу амжилттай хамтран хэрэгжүүлсэн. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр санамж бичгийн төлөвлөгөөний биелэлтийг ОБЕГ-ын Дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Далайн захиргааны Орлогч дарга Г.Цогоо болон холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн. Тус уулзалтаар 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа нэгтгэхээр харилцан тохиролцсон юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ