БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд зочиллоо.

БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Монгол Улсад албаны айлчлал хийж байгаа бөгөөд хөтөлбөрийн дагуу 12 дугаар сарын 15-ны өдөр УБТЗ-ын Тээврийн дээд сургуульд зочилсон.

УБТЗ-ын Тээврийн дээд сургууль видео танилцуулгыг хийсний дараа БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ оюутнуудад хандан үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн. Ноён Юн Хак Бэ “БНСУ нь 50 гаруй жил хөгжихдөө далайн тээврийг тэргүүлэгч чиглэл болгон хөгжүүлсний үр дүнд дэлхийд хөлөг онгоцны үйлдвэрлэлээр нэг дүгээрт, далайн тээвэрлэлт, боомт ашиглалтаар 7 дугаарт, загас агнуураар 11 дүгээр байрт орж байна. Солонгосын залуус та нарын адил 50 жилийн өмнө улсаа хөгжүүлнэ гэсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэйгээр түүнийхээ төлөө сурч, хөдөлмөрлөж байсан юм. Улсынхаа хөгжил, эдийн засагт түлхэц болохуйц мэргэжлээр суралцаж байгаа та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм. Тэрээр УБТЗ Тээврийн дээд сургуулийн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдэлээ бичиж үлдээсэн.
Мөн УБТЗ-ын тээврийн дээд сургуулийн Захирал П.Нямсүрэн ноён Юн Хак Бэг хүлээн авч уулзан өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар товч танилцуулыг хийн Солонгосын Далайн хэрэг, загас агнуурын яамны зүгээс Монголын далайн тээврийн салбарт мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд тусалж, дэмждэгт талархаж байгаагаа илэрхийлсэн. Уулзалтад УБТЗ-ын тээврийн дээд сургуульд Далайн тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон БНСУ-ын Далайн тээвэр, загас ан агнуурийн институтийг төгссөн Монгол далайчид оролцсон. Дэд сайд ноён Юн Хак Бэ УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийг өөрийн орны ижил төрлийн сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай байлгах, багш оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, сургалтын материаллаг бааз, шаардлагатай техник, технологийн тусламж үзүүлэх зэрэгт хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдлээ.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ