БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлана.

БНСУ-ын Ерөнхий сайд ноён Хван Гё Ан Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайд Юн Хак Бэ тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 14-өөс 17-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Далайн хэрэг, Загас агнуурын дэд сайдаас гадна, тус яамны тээврийн бодлогын хэлтсийн дарга Мёнг Ну Хон, Монгол, Солонгосын далайн тээврийн хамтарсан “Монгол Саммок Логистик” ХХК-ийн төлөөллүүд байгаа бөгөөд Монгол Улсын Зам, тээврийн  сайд М.Зоригттой албаны уулзалтыг хийхээр төлөвлөөд байна. Энэхүү айлчлалын хөтөлбөрт БНСУ, Монгол Улсын далайн хамтын ажиллагааны 6 дугаар уулзалтыг зохион байгуулах, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах, “Монгол Саммок Ложистик” ХХК болон туршилтын тээврийн талаар, түүнчлэн далайн тээвэр болон ложистикийн сургалтын хөтөлбөр, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлууд багтсан байна.   

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ