“Олон улсын Далайн тээврийн үр ашгийг дээшлүүлэх хамтын ажиллагааны төсөл” (GloMEEP) бага нүүрстөрөгчтэй далайн ирээдүй зорилтот төслийн албан ёсны нээлт Сингапур улсад боллоо.

Олон улсын далайн байгууллагаас (IMO) 2014 онд далайн тээврийн хөлөг онгоцнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтад хийсэн гурав дахь удаагийн судалгаагаар 2007 онд нүүрсхүчлийн хий (CO2) 885 сая тонн буюу энэ нь дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 2.8% -тай тэнцэж байсан бол 2012 онд 796 сая тонн ( 2.2%) болж буурсан байна.
Гэсэн хэдий ч холбогдох судалгааны урьдчилсан таамгаар ирээдүйн эдийн засаг, эрчим хүчний хөгжлөөс хамаарч 2050 он гэхэд олон улсын далайн тээврийн хөлөг онгоцноос ялгарах нүүрсхүчлийн хий 50-иас 250% -иар өснө гэсэн тооцоо байна.
ОУДБ тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд тавигдах шаардлагыг 2011 оны долдугаар сард "Далайн тээврийн бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай" (MARPOL) олон улсын конвенцийн VI хавсралтаар баталсан бөгөөд тус конвенцийн хэрэгжилтийг хангахад "Олон улсын далайн тээврийн үр ашгийг дээшлүүлэх хамтын ажиллагаа төсөл" (GloMEEP) чухал ач холбогдолтой юм. 2015 оны 9-р сарын 30-аас 10 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан "Future-Ready Shipping 2015" зөвлөгөөний үеэр "Олон улсын Далайн тээврийн үр ашгийг дээшлүүлэх хамтын ажиллагааны төсөл" (GloMEEP)-ийн нээлтийг Сингапур Улсад албан ёсоор хийлээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэгчээр Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Олон улсын далайн байгууллага (IMO) оролцож байгаа бөгөөд тээвэрлэлтийн үр ашгийг сайжруулах замаар бага нүүрстөрөгчтэй далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, техникийн болон үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, ялангуяа тээвэрлэлт илүү төвлөрсөн хөгжиж буй орнуудад анхаарлаа хандуулах зорилготой юм.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ